Дуутын хадны бичгийн дардас №19
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №19 Хэл бичиг

Дуутын хадны бичгийн дардас

Цогт хунтайжийн Дуутын хадны шүлгийн утга санааг танилцуулж, модон барын хэвлэлийн аргаар дардас даран бүтээлээ авч явах хөтөлбөр.

Зорилтот бүлэгАхлах анги, Их сургууль, Холимог
Үргэлжлэх хугацаа20 минут
ХэлбэрМузейд (танхимд)
ТөлбөрТөлбөргүй

Хөтөлбөрийн тухай

Чингис хаан Үндэсний музейн "Монголын эзэнт улс ба хант улсуудын танхим"-д дэглэгдэж буй Цогт хунтайжийн үлдээсэн түүхэн дурсгалуудын талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэнэ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Цогт хунтайжийн туурвисан Дуутын хадны шүлгийн утга, үзэл санааг үзэгчдэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулна. Мөн оролцогчид Дуутын хадны бичээсний дардас дарж, өөрийн бүтээлээ авч явах боломжтой.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 20 минут үргэлжилнэ.