XIV зууны ясан чимэг №18
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №18 Гар урлал

XIV зууны ясан чимэг

Хориг уулын дурсгалаас илэрсэн XIV зууны сийлбэртэй ясан чимэглэлийг танилцуулж, чимэглэлийн бэлдцийг өөрийн хүссэн өнгөөр будаж авч явах хөтөлбөр.

Зорилтот бүлэгСургуулийн өмнөх, Бага анги, Холимог
Үргэлжлэх хугацаа40 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр7,500₮

Хөтөлбөрийн тухай

Хориг хэмээх эртний ихэс дээдсийг онголсон газрын талаарх түүхэн сурвалжийн иш баримтыг үзэгчдэд тайлбарлан хүргэнэ.

Хориг уулын дурсгалаас олон төрлийн баялаг олдвор илэрсэн бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь сийлбэртэй ясан чимэглэл юм. Тэдгээрийн дунд нэгэн онцгой чимэглэл бий. Уг чимэглэлд ой модон дунд идээшиж буй гурван бөхөн маягийн туурайт амьтныг чадварлагаар сийлбэрлэжээ.

Чимэглэлийн голд бадамлянхуа цэцгийг сийлбэрлэсэн байна. Монголчууд бадамлянхуаг цэвэр ариун байдлын бэлгэдэл төдийгүй олон давхар дэлбээтэй тул цэцэглэн мандах, өсөн үржихийн бэлгэдэл болгон эд юмсын ёроол, суурь хэсгийг тойруулан чимэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү чимэглэлийг өөрийн хүссэн өнгө будгаар будаж авч явах боломжтой.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 40 минут үргэлжилнэ.