Хөтөлбөрийн тухай
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан XIII–XV зууны Монголын хаад язгууртны Евразийн бүс нутагт бүтээн бий болгосон хэл бичиг, өв соёлын өнөө үеийг хүртэл хадгалагдан үлдсэн дурсгалуудыг цогцоор нь таниулна. Уг хөтөлбөр нь эвлүүлдэг зурагт хэлбэрээр явагдана. Тухайн үед Евразийн эх газрын дийлэнх хэсгийг захирч байсан Чингис хааны шууд удмын эзэн хаадын эв найрамдлыг илтгэсэн түүх, соёлын дурсгалуудыг нэгтгэн харуулсан зураг бүтнэ. Онцлох дурсгал нь Өлзийт Ил хааны захидал юм. Хөтөлбөр нь Монголын энх тайвны үе хэмээн алдаршсан цаг үеийг илтгэн харуулах зорилготой. Мөн гадаадын зочид, жуулчдад Монголын эзэнт улсын үеийн түүх, соёлыг нэгтгэн танилцуулах зорилготой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 20 минут үргэлжилнэ.
