Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №23 Байгаль, ёс заншил

Тэрбум мод

Байгалиа хайрлах уламжлалт зан заншлыг дээдэлж, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөр.

Зорилтот бүлэгДунд анги, Ахлах анги, Их сургууль, Гэр бүл, Холимог
Үргэлжлэх хугацаа20 минут
ХэлбэрМузейд (танхимд)
ТөлбөрТөлбөргүй

Хөтөлбөрийн тухай

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор төр засгийн бодлого, шийдвэрээр "Мод тарих үндэсний өдөр", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар явуулж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь "Тэрбум мод" боловсролын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Видео

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 20 минут үргэлжилнэ.