Цайз эзлэгч урвуур харвуур №11
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №11 Гар урлал, Түүх

Цайз эзлэгч урвуур харвуур

Монголын эзэнт улсын цайз эзлэгч урвуур харвуурыг угсран бүтээж, түүний хэрэглээ болон математикийн дүрсүүдийг танин мэдүүлэх хөтөлбөр.

Зорилтот бүлэгСургуулийн өмнөх, Бага анги, Дунд анги, Холимог
Үргэлжлэх хугацаа60 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр15,000₮

Хөтөлбөрийн тухай

Чингис хаан Үндэсний музейн "Их Монгол улсын танхим"-д байрлах үзмэрийг тайлбарлах хөтөлбөр. Урвуур харвуур, чөдөр оньс нь Монголын эзэнт улсын үеийн монголчуудын хот цайз, хэрэм бэхлэлтийг байлдан эзлэх гол зэвсэг байсан.

Бага насны үзэгчид жижиг урвуур харвуур угсран бүтээхийн зэрэгцээ математикийн энгийн дүрсүүдийг сурна. Том урвуур харвуур бүтээсэн үзэгчдэд эзэнт улсын үеийн монголчууд энэхүү зэвсгийг хэрхэн ашиглаж байсныг танин мэдүүлнэ.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 60 минут үргэлжилнэ.