Хүннүгийн бэлгэт гөрөөс №1
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №1 Гар урлал

Хүннүгийн бэлгэт гөрөөс

Хүннүгийн бэлгэт гөрөөсний бодит үзмэрт тулгуурлан домгийн амьтны ой санамжийг сэргээх, бэлдцийг өөрийн хүссэн өнгөөр будан авч явах бүтээлч хөтөлбөр.

Зорилтот бүлэгСургуулийн өмнөх, Бага анги, Дунд анги, Ахлах анги, Их сургууль, Гэр бүл, Аялагч, Холимог
Үргэлжлэх хугацаа30 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр5,000₮

Хөтөлбөрийн тухай

Бидний өвөг дээдэс Хүннү нараас эхлэн Монголын эзэнт улсын төрийн бэлгэдэл болж байсан нэг эвэрт гөрөөсний бэлгэдэл, дүрслэлийг Чингис хаан Үндэсний музейн "Монголын эртний төрт улсын танхим"-д дэглэгдэж буй Хүннүгийн бэлгэт гөрөөсний бодит үзмэр дээр тулгуурлан тайлбарлаж, түүхэн цаг хугацаанд мартагдан гээгдсэн монгол угсаатны бүтээсэн домгийн амьтны ой санамжийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой хөтөлбөр юм. Бэлгэт гөрөөсний дүрслэлтэй чимэглэлийг будах зориулалттай бэлдэц болгон бүтээсэн бөгөөд үзэгчид түүнийг хүссэн өнгөөрөө будаж, хөргөгчийн соронзон наалт болгон авч явах боломжтой.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 30 минут үргэлжилнэ.