Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн "Монгол нутаг дахь эртний төрт улсууд"-ын танхимын нэгэн онцгой үзмэр болох шороон бумбагарын дурсгалын түүхэн ач холбогдлыг үзэгчдэд таниулна. Домгийн хамгаалагч амьтны бэлгэдэл, дүрслэлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргэнэ. Энэхүү домгийн хамгаалагч амьтныг баримлын хөтөлбөрөөр дамжуулан үзэгчид өөрийн хүссэн өнгө будгаар будан бүтээл болгон авч явах боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 50 минут үргэлжилнэ.
