Хөтөлбөрийн тухай
Их Монгол улсын язгууртнуудын дурсгалаас илэрсэн өрөм шар тостой ваарын бэлгэдэл, зориулалт, зан үйлийг тайлбарлана. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 800 жилийн өмнөөс өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн өрөмтэй ваартай танилцаж, бодит үзмэрт тулгуурласан бяцхан ваарыг өөрийн гараар урлаж будан бүтээл болгон үлдээх боломжийг үзэгчдэд олгож байна.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 50 минут үргэлжилнэ.
