Буган чулуун хөшөө бүтээх №2
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №2 Гар урлал

Буган чулуун хөшөө бүтээх

Эртний нүүдэлчдийн алдар гавьяаг илтгэх 9 буган чулуун хөшөөний түүх, бэлгэдлийг таниулж, хөшөөний бэлдцийг өөрийн хүссэн өнгөөр будан авч явах хөтөлбөр.

Зорилтот бүлэгДунд анги, Ахлах анги, Их сургууль, Гэр бүл, Холимог
Үргэлжлэх хугацаа50 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр7,500₮

Хөтөлбөрийн тухай

Эртний нүүдэлчдийн сүр хүч, алдар гавьяаг илтгэн өнөөг хүртэл сүндэрлэн буй дайчин баатарлаг хүмүүст зориулан бүтээсэн буган чулуун хөшөөний түүх, зориулалт, дүрслэл бэлгэдлийг онцлох 9 буган чулуун хөшөөний үзмэрт тулгуурлан тайлбарлан таниулна. Уушгийн өврийн хүний нүүр дүрсэлсэн буган чулуун хөшөөний бэлдцийг өөрийн хүссэн өнгөөрөө будан бүтээл болгон авч явах боломжтой.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 50 минут үргэлжилнэ.