Хөтөлбөрийн тухай
"Их Монгол улсын үеийн язгууртан эмэгтэйн дээл" цаасан нугалбарын хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид XIII зууны монгол язгууртан эмэгтэйн дээлийг ямар төрлийн бөс даавуу, утсаар урлан хийж байсныг мэдэж авна. Бэлдэц цаасыг зааврын дагуу нугалснаар монгол угсаатны дээл хувцасны хосгүй үнэт нэгэн дурсгалыг өөрийн гараар дуурайн бүтээх боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 40 минут үргэлжилнэ.
