Хөтөлбөрийн тухай
Нимгэн эсгий бэлдцээр Монголын эзэнт улсын үеийн хатдын богтог малгай, хаад язгууртны харцага малгайн эсгүүрийг бэлтгэсэн бөгөөд хүүхдүүд углуурга ашиглан эвлүүлэх, утас сүвлэх аргаар малгайг өөрийн гараар урлаж өмсөнө. Хөтөлбөр нь хялбар, сонирхолтой аргаар богино хугацаанд мэдлэг олгох зорилготой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 60 минут үргэлжилнэ.
