XIII–XIV зууны дээл хувцас №10
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №10 Гар урлал

XIII–XIV зууны дээл хувцас

Нартын хадны дээлийн олдвор, уламжлалт технологи, хээний бэлгэдлийг танин мэдүүлж, цаасан хүүхэлдэй урлах хөтөлбөр.

Зорилтот бүлэгДунд анги, Ахлах анги, Их сургууль, Гэр бүл, Холимог
Үргэлжлэх хугацаа60 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр15,000₮

Хөтөлбөрийн тухай

Чингис хаан Үндэсний музейн "Их Монгол улсын танхим"-д Нартын хадны дурсгалт газраас илэрсэн дээлийн олдвортой танилцахын зэрэгцээ уламжлалт арга технологи, дээлийн хээний бэлгэдлийг танин мэдүүлэх хөтөлбөр явагдана.

Үзэгчид цаасан бэлдцийг зааврын дагуу нугалж, музейд хадгалагдаж буй Нартын хадны луун хээтэй магнаг торгон дээл болон угалзан хээтэй эрэгтэй дээлийг өмсгөсөн хүүхэлдэй урлана.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 60 минут үргэлжилнэ.