Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн байнгын үзмэрийн танхимуудад дэглэгдэж буй Монгол угсаатны наран, саран шүтээн дурсгалын бэлгэдэл, өв уламжлалыг үзэгчдэд тайлбарлан таниулна. Наран, саран шүтээн нь монгол угсаатны эзэнт улсуудын төрийн бэлгэдэл болж, хоёр мянган жилийн турш тасралтгүй уламжлагдан иржээ. Хөтөлбөрийн үеэр оролцогчид цоолборын аргаар наран, саран шүтээний дүрстэй ил захидал урлаж, хайртай хүндээ захиа бичин дурсгах боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 20 минут үргэлжилнэ.
