Шороон бумбагарын цагаан бар №4
Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №4 Уран зураг, баримал

Шороон бумбагарын цагаан бар

Шороон бумбагарын ханын зураг, цагаан барын бэлгэдлийг таниулж, хүүхдэд тохиромжтой хэмжээнд буулгасан зургийг өөрийн дуртай өнгөөр будах уран зургийн хөтөлбөр.

Зорилтот бүлэгСургуулийн өмнөх, Бага анги, Холимог
Үргэлжлэх хугацаа40 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр3,000₮

Хөтөлбөрийн тухай

Монгол нутаг дахь эртний төрт улсуудын танхимын нэгэн онцгой үзмэр болох шороон бумбагарын дурсгал, түүний ханын зурагтай үзэгчид танилцана. Онцлох зураг болох цагаан барын бэлгэдэл, дүрслэлийг хөтөлбөрт оролцогчдод тайлбарлан таниулна. Нүсэр том хэмжээтэй ханын зургийг хүүхдэд будахад тохиромжтой хэмжээгээр цаасан дээр буулгасан бөгөөд хүүхдүүд уг зургийг ойроос ажиглан, өөрийн дуртай өнгөөр будаж чимэглэн авч явах боломжтой.

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 40 минут үргэлжилнэ.