Хөтөлбөрийн тухай
Домгийн амьтны бие галбирыг үйлдэхдээ өвөрмөц хийгээд олон төрлийн өнгөөр ялган дүрсэлсэн учир уг хөтөлбөрт хамрагдсан музейн бяцхан үзэгчдийн өнгө ялган таних чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү домгийн хамгаалагч амьтныг уран зургийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд өөрийн хүссэн өнгө будгаар будан бүтээл болгон авч явах боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 40 минут үргэлжилнэ.
