Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн "Монголын эртний төрт улсын танхим"-д дэглэгдэж буй Хүннүгийн амьтны загварт урлагийн нэгэн хосгүй үнэт дурсгалд тулгуурласан уран зургийн хөтөлбөрийг музейн бяцхан үзэгчдэд зориулан хэрэгжүүлж байна.
Зорилго: Түүх, соёлоо сонирхон дээдлэх сэдэл сэтгэхүй бий болгох, сурагчдын бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 40 минут үргэлжилнэ.
