Байнгын хөтөлбөр Хөтөлбөр №13 Гар урлал

Монгол гэр шивүүр зүү

Шивүүр зүүгээр ноосыг эсгийрүүлэх аргаар бяцхан эсгий монгол гэр урлах хөтөлбөр.

Зорилтот бүлэгДунд анги, Ахлах анги, Их сургууль, Гэр бүл, Холимог
Үргэлжлэх хугацаа30 минут
ХэлбэрМузейд (танхимд)
Төлбөр1,500₮

Хөтөлбөрийн тухай

Монгол гэрийн үүсэл хөгжлийг үзэгчдэд тайлбарлан таниулна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үзэгчид монгол гэрийн бүтэц, дотоод зохион байгуулалтыг танин мэднэ. Ноос боловсруулах олон аргын нэг нь шивүүр зүүгээр ноосыг эсгийрүүлэх арга юм. Энэхүү аргыг ашиглан ноосыг эсгийрүүлж бэлдсэн эсгий гэрийн дутуу үлдээсэн хэсгүүдийг шивүүр зүүгээр нөхөж гүйцээн бяцхан эсгий гэрийг урлах боломжтой.

Видео

Хэрхэн оролцох вэ?

  1. 1
    Хөтөлбөрөө сонгоно

    Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.

  2. 2
    Урьдчилан бүртгүүлнэ

    Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.

  3. 3
    Музейд ирж оролцоно

    Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 30 минут үргэлжилнэ.