Хөтөлбөрийн тухай
Эртний Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг төлөөлдөг буган чулуун хөшөө нь амьтны загварт урлагийн цогц дурсгал юм. Музей энэхүү хөшөөний талаарх танин мэдэхүйн хөлөгт тоглоомын хөтөлбөрийг санал болгож байна. Үзэгчид эхлээд "Буган чулуун хөшөө" тайлбарт аялалд хамрагдсаны дараа тоглоомд оролцоно. Хөлөгт тоглоомд 8 хүртэлх оролцогч нэг зэрэг оролцох боломжтой.
Видео
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 50 минут үргэлжилнэ.
